|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

"Форбес" орос эмэгтэйг хамгийн алдартай шинэ тэрбумтнуудын жагсаалтад орууллаа

"Форбес" орос эмэгтэйг хамгийн алдартай шинэ тэрбумтнуудын жагсаалтад орууллаа

 

Америкийн алдарт "Форбес"сэтгүүл "Wildberries"-ийг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчукыг 2019 оны хамгийн алдартай шинэ тэрбумтнуудын жагсаалтад багтаажээ.44 настай Бакальчук нь улсдаа Москва хотын экс мэр Юрий Лужковын бэлэвсэн эхнэр Елена Батуринагийн дараа ордог баян эмэгтэй билээ.Ийнхүү түүний хөрөнгө тэрбум долларт хүрснийг тэмдэглэсэн байна."Wildberries"-ийн тэргүүн хатагтайн орлого 2018 онд 1,9 тэрбум "ногоон" болсон гэнэ.
Харин хамгийн залуу шинэ тэрбумтан нь гоо сайхны "Kylie Cosmetics"брэндийн үүсгэн байгуулагч Кайли Женнер байв.Дөнгөж 22 настай загвар өмсөгч,бизнесмэн түүний компани 1,2 тэрбум доллараар үнэлэгдлээ.Түүнчлэн согтууруулах ундааны "White Claw"компанийг үүсгэн байгуулагч Энтони фон Мэндл,хөрөнгө оруулагчид Герберт Вертхайм,Орландо Браво нар болон "Luckin Coffee"кофений сүлжээ үүсгэн байгуулагч Чарльз Чэньяо Лу нарыг дээрх жагсаалтад багтаажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler