| |
Хамгийн өндөр орлоготой алдартнаар Кайли Женнер тодорчээ
"Forbes” сэтгүүлээс гаргасан 30-аас доош насны хамгийн өндөр орлоготой алдартны жагсаалтыг Америкийн загвар өмсөгч, реалити-шоуны од, "Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Кайли Женнер тэргүүлжээ.
Өнгөрсөн оны 6 дугаар сарын 1-нээс энэ оны 6 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд тэрбээр 166,5 сая ам.долларын орлого олсон бөгөөд түүний нийт хөрөнгө 900 сая ам.доллараар үнэлэгджээ.
Өдгөө 27 настай Их Британийн дуучин Эд Ширан жагсаалтын 2 дугаар байрыг эзэлсэн байна. Жилийн хугацаанд тэрбээр 110 сая ам.долларын орлого олжээ. Бразилийн 26 настай хөлбөмбөгчин Неймар 90 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын 3 дугаар байрт орсон байна.
Түүнчлэн 28 настай Америкийн каунтри-поп төрлийн дуучин Тэйлор Свифт, Weeknd нэрээрээ алдартай дуучин 28 настай Эйбел Тесфайе, 29 настай сагсан бөмбөгчин Жеймс Харден, 28 настай дижэй Дрю Таггарт, 28 настай Мексикийн боксчин Сауль Альварес, 27 настай америк хөлбөмбөгчин Дерек Карр, 25 настай америкийн гольфчин Жордан Спит нар тус жагсаалтын эхний арван байрт багтсан байна.