| |
Видео
Шинэ мэдээ
Ким Кардашьяныг нүүр царайгаар сонгох нь эрсдэлтэй
Өдгөө 37 настай, реалити шоуны од Ким Кардашьян хамгийн эрсдэл дагуулах магадлалтай од болохыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, Америкийн "Spotted” маркетингийн агентлагийн явуулсан уг судалгааны үр дүнг алдартнуудын зан төлөв, биеэ авч явах байдал, улс төрийн үзэл суртал зэрэг 20 гаруй хүчин зүйлд үндэслэн гаргасан байна. "Бүтээлч захирлууд олны танил нэгнийг брэндийн нүүр царай болгох нь элбэг ч, энэ нь маш муу сурталчилгааны арга юм” хэмээн "Spotted” агентлагийн захирал Жанет Коменос онцолсон байна. Ким Кардашьяны нэр ихэвчлэн төрөл бүрийн хэл ам, маргаан, шуугиантай холбогддог учир ийнхүү жагсаалтыг тэргүүлжээ. Тухайлбал, Ким саяхан охин Норт Уэстээр хагас нүцгэн зургаа даруулан, тэрхүү зургаа инстаграмм хуудсандаа нийтэлсэн явдал олны дургүйцлийг хүргэж, мөн түүний Трампын талаарх үзэл бодол бусдаас шүүмжлэл хүртсэн зэрэг олон тохиолдлыг энд дурдаж болно. Гэсэн хэдий ч Ким Кардашьян Fendi, Calvin Klein брэндийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн энэхүү жагсаалтын дээгүүр байранд Кендалл Женнер, Хейли Болдуин нар бичигджээ.