| |
Ким Кардашьян тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ
Реалити нэвтрүүлгийн од Ким Кардашьяны хөрөнгө чинээ нэг тэрбумтан доллар давж Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтлаа. Гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл болон телевизийн нэвтрүүлэг, зар сурталчилгааны орлого, оновчтой хөрөнгө оруулалтын ачаар түүний хөрөнгө өнгөрсөн оны 10 дугаар сард 780 сая доллараас 1 тэрбум доллар болж өссөн байна. Түүнчлэн Кардашьян өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох KKW Beauty компанийн 20 хувийг гоо сайхны бүтээгдэхүүний аварга компани "Coty"-д 200 сая доллараар зарж чаджээ.
Түүний нөхөр асан, реппэр Канье Уэст 1.8 тэрбум долларын хөрөнгөөрөө аль хэдийн тэрбумтнуудын жагсаалтад багтаад буй. Долоон жилийг хамтдаа өнгөрүүлж, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж буй Ким, Канье нар өнгөрсөн хоёрдугаар сард гэрлэлтээ цуцлуулах болсоноо зарласан билээ.