![]() |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
![](/templates/kingnews/images/logo.png)