| |
Видео
Шинэ мэдээ
Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар, тухайлбал, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам, Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журмыг тус тус баталж, мөн Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах тухай шийдвэрийг гаргалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.