| |
Видео
Шинэ мэдээ
Сонгуулийн суртачилгаа маргааш эхэлнэ
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг тарааж дууссан байгаа.
Энэ удаагийн сонгуульд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаж авчээ. Ингэснээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаагаа ирэх аравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэх юм. Орон нутгийн сонгууль ирэх сарын 19-нд өглөө 07:00 цагаас 22:00 цагийн хооронд болох ажээ.
ЧОЙ