|
Видео

Шинэ мэдээ

Орон нутгийн сонгуульд 15 мянган хүн өрсөлдөнө

Орон нутгийн сонгуульд 15 мянган хүн өрсөлдөнө

 

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гар­гасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусчээ.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан байгаа бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт­гүүлсэн байна.

Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах бол нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.

Нэмж мэдээлэхэд, Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22.000 орчим ажилтан байна. Түүнчлэн сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан юм.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler