| |
Видео
Шинэ мэдээ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан байна.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7282 мандатын төлөө 15212 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-ний өдөр гардуулах юм.
Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.
olloo.mn