|
Видео

Шинэ мэдээ

Израилд хорио цээрийн дэглэмийг сунгажээ

 

Израилд хорио цээрийн дэглэмийг сунгажээ

 

Израилын Засгийн газар нэгдүгээр сарын 8-наас нэвтрүүлсэн бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.


"Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хорио цээрийн дэглэмийг сунгах асуудлыг хэлэлцэхээр ням гарагт танхимаа хуралдууллаа. Засгийн газар даваа гарагт шилжих шөнө дууссан бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг тав хоногоор сунгахыг дэмжлээ” гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.


Израилын Засгийн газар цар тахалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээгээ хэлэлцэхээр хоёрдугаар сарын 3-нд дахин хуралдахаар болжээ.


Одоо хэрэгжиж буй хязгаарлалтын дагуу израилчууд оршин суугаа хот суурингаасаа гарах, битүү орчинд таваас дээш хүн, гудамжинд 10-аас дээш хүн нэг дор цуглах хориотой. Түүнчлэн хүндэтгэх шалтгаангүйгээр оршин суугаа газраасаа 1000 метрээс илүү хол зайд явах, бусдын гэрт байж болохгүй байна. Мөн зугаа цэнгэлийн бүх газрууд хаалттай  байгаа бөгөөд кафе, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler