| |
Иргэд Д.Сарангэрэл сайдад ч мөн адил хариуцлага тооцохыг шаардаж байна
Өргөө амаржих газарт нярайлсан эмэгтэйг ХӨСҮТ-рүү тээвэрлэх явцад хүний ухамсарын зүй бус үйлдэл, одоог хүртэл иргэдийн дургүйцлийг хүргэсээр. Уг асуудлаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан болон Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Түүнчлэн НЭМГ-ын дарга болон, Өргөө амаржих газрын дарга, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал зэрэг холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөллөө. Улмаар Ерөнхий сайд ЗГ-т бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гарган, өнөөдөр өглөө удирдах зөвлөлийн хурал дээр танхимаараа огцрох саналыг дэмжсэн юм.
Иргэдийн тэвчээр дээд цэгтээ хүрч, цар тахлын үед ч бухимдлаа илэрхийлж эсэргүүцсэн нь угтаа холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг бүгдийг нь ажлаас чөлөөлөх байсан нь ингээд шийдэгдлээ.
Харин иргэд дараагийн сайд болох Д.Сарангэрэлээс хариуцлага нэхэж байна. Учир нь Д.Сарангэрэл эрүүл мэндийн сайд байхдаа дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн тархалтыг дотоодод алдаагүй байхад, улсдаа бэлтгэл ажлыг гүйцэт хангаагүй, эмч эмнэлэгийн ажилчдад заавал зөвлөмж өгөөгүй, зохион байгуулалт хангалтгүй байсан хэмээн үзэж байгаа юм байна. Одоогийн эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаа ухамсартайгаар хүлээлгэн өгсөн шиг Д.Сарангэрэл сайдыг ч мөн адил БОАЖ-ын сайдын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм байна.
KINGNEWS.MN