|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан тушаалдаа эргэн томилогдлоо

Албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж, улмаар сахилгын шийтгэл ногдуудаад өнгөрсөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг өнгөрсөн онд Г.Шийлэгдамба сайд байхдаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Түүнээс хойш даргагүй явсан ХӨСҮТ-ийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Буянжаргал гэж хүн ажиллаж байсан юм. Өнөөдрийг хүртэл даргагүй явсан дээр газар өчигдөр эзэнтэй болж, хуучин дарга Д.Нямхүү албан тушаалдаа эргэн томилогдон очиж ажлаа хүлээн авчээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргэн томилогдсон. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус үйлдэл байсан гэдгийг шүүх тогтоосон учир албан тушаалдаа эргэн ирлээ.

Өчигдрөөс эхлэн ажлаа хүлээж авсан” гэв. Ийнхүү хэл амны бай болоод байсан ХӨСҮТ ачаалалаа дийлэхгүй, дээрээс нь Улаанбурхан өвчний дэгдэлт дээд цэгтээ хүрч,эмнэлгийн тухайд орны хүрэлцээ байхгүй, мөн түүнчлэн энэ аюулт өвчнөөр 10 хүүхэд хорвоог орхисон эмгэнэлтэй мэдээ байгаа юм. Ийнхүү эзэнтэй болсон ХӨСҮТ-ийн нөхцөл байдал дээрдэх болов уу гэсэн итгэл найдвар хүлээлт яах аргагүй төрж байгаа ч авлигачин, эрүүгийн элемент болсон хүн дахиад удирдаж байгаа нэрийдлээр авлига авч, өөрийгөө урамшуулахыг үгүйсгэхгүй гэсэн хардлага ч төрж байгаа нуухгүй юм. Д.Нямхүү даргын хувьд хууль бусаар өөртөө цалин, урамшуулал нэмж олгодог, мөн илүү цагийн хөлс хэлбэрээр мөнгө авсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг.

Эл асуудлыг АТГ анхааралдаа авч, зөрчил гаргасан албан тушаалтныг хариуцлага тооцуулах чиглэлээр томилгоо хийх эрх бүхий албан байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн байдаг. Тэгвэл Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг ч хэсэг хугацаан дараа тэрбээр эргэн томилогдлоо.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler