![]() |
Видео
Шинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна
Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг өмссөн нимгэн хувцас, нимгэн өмд, оймстой нь ХӨСҮТ рүү хүйтэн машинд суулган тээвэрлэсэн асуудалд холбогдох байгууллагын маш олон хүн хариуцлага хүлээлээ.
Тодруулбал, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажил, албан үүргээсээ огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Мөн Нийслэлийн засаг даргын захирамжаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Л.Баясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг авч үлдэе, ажлыг нь үргэлжлүүлье хэмээн яг одоо төв талбайн баруун талд тайван жагсаал хийж байна. Тэд залуу хүнд боломж олгосонгүй, мэргэжлийн бус сайд мэргэжлийн сайдаа чирлээ хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Эх сурвалж: Bolod.mn
![](/templates/kingnews/images/logo.png)