|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

 

Коронавирусийн халдвар авсан эхийг нярайн хамт Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний эрхийн зөрчил гаргасанд бухимдсан иргэд УОК-ын үйл ажиллагааг шүүмжлэн өчигдөр /2021.01.20/ Сүхбаатарын талбайд жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Иргэд УОК-ыг огцрохыг шаардсан ба УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын өргөдлийг өнөөдөр Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Ерөнхий сайд гарын үсэг зурах юм. 

Энэхүү асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.01.21/ 11.00 цагт Төрийн ордонд хуралдах юм байна. 

Эх сурвалж: Zogii.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler