|
Видео

Шинэ мэдээ

Ковидын шинжилгээ авах цэгүүдийн байршилд түр өөрчлөлт орлоо

 

 

Ковидын шинжилгээ авах цэгүүдийн байршилд түр өөрчлөлт орлоо

 

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст "Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

 

БУСАД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:

  • Баянзүрх дүүрэг: -142-сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
  • Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler