|
Видео

Шинэ мэдээ

Олон нийтийн 212 цагдааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа урамшуулна

 

Олон нийтийн 212 цагдааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа урамшуулна

 

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө гаргах асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, дотоодын халдварын улмаас тусгаарлах байранд байгаа иргэдийн хоол байрны зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа мэргэжлийн албан хаагчидтай холбоотой, чартер нислэгээр ирж байгаа иргэдэд үйлчлэх албан хаагчдын хоол байрны зардал гэх мэт. Мөн хөдөө орон нутагт халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн 212 цагдааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа мөнгөн урамшуулал олгохтой холбоотой, ШӨХТГ-ын албан хаагчдын илүү цагийн хөлс гэх мэт зардлын асуудлыг шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Засгийн газрын коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн удаагийн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, төрийн тусгай болон холбогдох бусад байгууллага, тэдний зардалд гаргасан байна. 

Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler