|
Видео

Шинэ мэдээ

Монгол бүсгүй "Бурхны бэлэг" Оросын "Поле чудес" нэвтрүүлэгт оролцлоо

Монгол бүсгүй "Бурхны бэлэг" Оросын "Поле чудес" нэвтрүүлэгт оролцлооЭнэ удаагийн шинэ жилийн тусгай дугаарт орон орны залуус оролцсоноороо онцлогтой болсон юм. Э.Ариунбилэгт ялах боломж олдоогүй ч эх орноо богинохон хугацаанд хөгжилтэй гэгч нь сурталчилаад амжив.
 
 
Тэрээр ардын дуу "Юндэн гөө гөөг" дуулж, морин хуур дарж бас болоогүй нэвтрүүлгийн хөтлөгч Леонид Якубовичэд морин хуур зааж өгөхийг оролдлоо. Харин Л.Якубович түүний барьсан монгол сүүтэй цайг амтархан ууж орхив. Тэгээд тэрээр Монголд шинэ жилийг хоёр удаа буюу шинэ жилийн баяраас гадна сарны тооллын дагуу хоёр удаа тэмдэглэдгийг сонсоод би Ливан явахаа болилоо Монголд очмоор байна хэмээн хүмүүсийг хөгжөөсөн юм.
 
 
Мөн Л.Якубович монгол бүсгүйгээс нэрнийх нь утга орос хэл дээр яаж буухыг хэлж өгөхийг онцлон хүссэн юм. Харин Э.Ариунбилэг эргэлзэж тээнгэлзэлгүй өөрийн нэрийг "Подарок от Бога" буюу "Бурхны бэлэг" хэмээн цоглог хариуллаа. Хариуд нь хөтлөгч маань "Тийм байна. Үнэхээр харагдаж байна. Чи бол бурханы бэлэг байна. Чамайг би хараад л бурханы бэлэг гэдгийг ойлгосон" хэмээн өгүүллээ. Ингээд тус дугаарыг та энэ бичлэгээс сонирхон үзнэ үү...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler