![]() |
Видео
Шинэ мэдээ
Э.Батшугар, Б.Тулга нар энэ сонгуульд "нахив"
Орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН хамтарч оролцож байгаа.
НИТХ-ын сонгуульд НИТХ-ын 43 тойрогт АН-аас 33, МАХН-аас ес, ШИНЭ намаас нэг хүн нэр дэвшихээр болжээ. МАХН-аас нэр дэвшиж байгаа есөн хүний дунд Б.Тулга, Э.Батшугар нар багтсан байна. Энэ хоёр эрхэм УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн бол одоо ч тус дүүрэгтээ "нахиж" байна.
Б.Тулгын хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдын алба хашиж байсан. МАХН-д үнэнчээр зүтгэж яваа улстөрч. Харин Э.Батшугар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан, ааваасаа буюу намын дарга Н.Энхбаяраас хэзээ ч урвахгүй гол багана. Тэр утгаараа Б.Тулга, Э.Батшугар нар МАХН-аас дахин нэр дэвших мандатаа ногоон гэрлээр олж авчээ.
https://zindaa.mn/3dht
