|
Видео

Шинэ мэдээ

О.Баасанхүү Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй байна

О.Баасанхүү Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй байнаУИХ-ын 2016 оны сонгуульд МАХН амжилт муутай оролцож, тус намаас УИХ-д нэр дэвшигчдээс ганцхан О.Баасанхүү сонгогдож, парламентад нэг суудалтай болсон билээ.
 
УИХ анхдугаар чуулганаа хийж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх өдрийн үүрээр түүний гэрт МАН-ын нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн ирж, МАХН-аас гарч, МАН-д элсүүлэх тохиролцоо хийхээр завдсан тухай О.Баасанхүү нэгэнтээ өгүүлж байсан нь бий. Тэрээр хэдийгээр уг саналыг хүлээж аваагүй боловч МАХН-аа удирдах хүсэлтэй байгаагаа ил шулуун хэлэх болсон юм.
 
Өнгөрсөн намраас л МАХН хурлаа хийж, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан бөгөөд өдгөө ч энэ бодлоо орхиогүй бололтой. Тэр бүү хэл Н.Энхбаяраас хамаарахгүйгээр нийт 1206 гишүүн оролцуулсан МАХН-ын их хурал гэгчийг зохион байгуулахаар ажилдаа орсон аж. Мөн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санал тавьжээ.
 
Ер нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намынхаа албан ёсны дарга болсон ч эс болсон ч МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэв  Н.Энхбаяртай үл ойлголцвол намаасаа гарч, МАХН-ыг парламентад суудалгүй болгох эрх бий. Энэ эрх л түүнийг ийн дураараа аашилж, Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ын их хурлыг хүртэл хуралдуулахаар төлөвлөхөд нөлөөлж буй билээ.
 
П.Энхмандах
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler