| |
О.Баасанхүү гишүүн ТҮГЖИЛДЭЖ ЯВАА ГЭНЭ ҮҮ!!!
Өнгөрсөн сонгуулийн дүн ёстой нүд орой дээр гармаар гарсан. Үүний нэг гайхамшиг нь МАХН-д өнгөрсөн жилээс эхлэн адлагдаад байсан О.Баасанхүү намынхаа нэр хүндийг аварч Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн явдал байлаа. Тиймдээ ч тэрээр одоо нам дотроо "ОД”.
Харин сүүлийн үед тэрээр намынхаа "Гүйцэтгэх товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Мөн намаа ялагдалд оруулсан Н.Энхбаяр огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчилж яаралтай хуралдуулах хэрэгтэй хэмээн намын нөхдөөсөө шаардаж яваа сурагтай. Олны үг ортой гэгчээр сул үлдэх гээд байгаа намын даргын суудалд ч санаархаж байгаа биз.
Өнгөрсөн сонгуулиар МАН-тай хамтрахгүй дангаараа оролцоно хэмээн хувийн эрх ашгаа өмнөө барьж оролцоод ялагдал хүлээсэн Н.Энхбаярын улстөрийн амьдрал ерөнхийдөө дуусах болчихсон гээд хэлэхэд хилсдэхгүй биз. Учир нь түүнийг өнгөрсөн жилүүдэд АН улаан нүүрээрээ хамгаалж байсан. Хамгаалсан ч гэж дээ Н.Энхбаяр АН-ын судсыг атгачихсан учраас хуулиар хамгаалж түүнийг өршөөлд хүртэл хамруулж байсан.
Гэтэл одоогийн эрх баригчид Н.Энхбаярыг эртнээс намнаж эхэллээ. Учир нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах нэгэн болох учраас. Тиймдээ одооноос хууль хяналтынханаар шалгуулж байгаа байх.
Харин даарин дээр давс гэгчээр О.Баасанхүү өөрийг нь улстөр лүү хөтөлсөн намын дарга, сайн ахаа муудсан дээр нь дарж авахаар сэтгэл шулуудсан бололтой. Ямартаа л намынхаа бага хурлыг шинэчилж, өөрийн УИХ-ын гишүүн гэсэн нэр сүр болон тойрон хүрээлэгсдээрээ түрий барьж МАХН-ыг өөрийн болгох гэж түгжилдэж яваа гэнэ үү !!!
ЧОЙ