| |
Монголд ТӨР УЛС байна уу, эсвэл Н.ЭНХБАЯР байна уу?
Сонгуулийн чимээтэй зэрэгцэн нам дамнасан улстөрийн тоглолтууд сүүлийн үед ард түмнийг залхааж эхэллээ. Үүний хамгийн том тоглогч нь Н.ЭНХБАЯР.
Эвсэл байгуулж ирэх сонгуульд оролцохоор бараг л сэтгэл шулуудчихсан байсан МАН, МАХН хоёрын 10 гаран удаагийн уулзалтыг Солонгос улсаас ирээд л үгүй болгож орхилоо. Үнэндээ "үхсэн буурын толгойноос амьд ат айх”-ын үлгэрээр улстөрийн хүчнийхэн Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сургаар л чацага царайлна гэгч болж байна.
Ингээд хэлэхэд нэг их хатуудахгүй байх. Одоогийн эрх баригч АН хүртэл НАМБАРДАХ гэж алгаа тосон гүйж яваа сурагтай. Ямартаа ирэх сонгуульд Н.Энхбаяр буюу МАХН-ыг түшиж улстөрд ялах гэсэн улстөрийн хүчнийхний чимээгүй мэт чимээтэй дайн үргэлжилсээр байна. Тиймдээ ч өршөөлийн тухай хууль болон сонгуулийн хухай хийлийг АН-ынхан сэм хуйвалдан УИХ-аар хэлэлцэхээр болж дулдуйдаж байгаа аж. Харин МАН хоёр өдрийн турш хуралдаж буй намын бага хурлаараа ямар шийдэлд хүрч, НАМБАРДАХ-ыг ирэх өдрүүд харуулна биз ээ.
Ер нь Монгол улсад улстөрийн хүчнүүд Н.Энхбаяр гэх хүний харцаар хөдөлдөг гэдгийг өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бишгүй дээ л харлаа. Тодруулбал: Засгийн газрыг огцруулах дээр тулахад АН буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр дээр бараг л хадаг барин гүйж очиж амь гуйсан тухай шуугиж байсан цаг саяхан. Гэтэл одоо сонгуулийн чимээнээр Монголын өмнөө барьдаг Засаглалыг ээлжлэн барьдаг хоёр том улстөрийн хүчнийхэн хэн хэнээсээ өрсөж НАМБАРДАХ гээд л гүйж байгаа нь инээдтэй.
Ингэхэд Монголд төр улс тогтноод байна уу? Эсвэл Н.Энхбаяр гэдэг ганцхан том хүчин байна уу?
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ