| |
Видео
Шинэ мэдээ
МАХН, Монголын ногоон намын эвсэлд ИЗНН нэгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд хамтран оролцох МАХН, Монголын ногоон намын эвсэлд ИЗНН өнөөдөр нэгдлээ.
МАХН, Монголын ногоон нам Монголын нийгэмд үүсээд буй улс төрийн болон эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улс төрийн намууд хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзэж энэ оны нэгдүгээр сард эвсэл байгуулахаа зарласан. Улмаар уг эвсэлд бусад нам эвслийг нэгдэх боломжтой хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү эвсэлд нэгдэх санамж бичигт ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар гарын үсэг зурлаа.