|
Видео

Шинэ мэдээ

МАХН ИЗНН-тай хамтарна

МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн хуулиар нэр дэвших эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгаад байгаа. Харин уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээллийг хуульчид болоод МАХН-ын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн. Харин Цэц уг асуудлаар маргаан үүсгэх эсэхийг хянаж байгаа бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эрх баригчдын нөлөө байгаа учраас Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Цэц яаран шийдвэрлэхгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж буй.

Тэгвэл намын дарга нь нэр дэвшихгүй нь бараг ойлгомжтой болсон энэ үед хоёр нам УИХ-ын 2020 оны сонгуулиар эвсэж оролцох бололтой. 2016 оны сонгуулийн үед хоёр нам эвсэх талаар хүчтэй яригдаж байсан ч МАХН дангаараа сонгуульд оролцсон. Харин ИЗНН сонгуульд оролцож чадаагүй. Учир нь СЕХ-ноос тус намын гурван дарга гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж байв.

http://eagle.mn/r/69882

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler