|
Видео

Шинэ мэдээ

Монгол Ардын нам СЕХ-ноос хамгийн эхэнд батламжаа гардан авлаа

Монгол Ардын нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн түрүүнд батламжаа гардан авлаа. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр  сарын 20-ны өдөр мөрийн хөтөлбөрөө нэгдүгээрт Үндэсний Аудитын газар аваачиж өгсөн. Түүнчлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох албан бичиг болон мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд  МАН-ын удирдлагууд мөн хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн билээ. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгчээ. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр батламж гардууллаа. СЕХ ХҮН, ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын дарга нар нь гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдлээ.

Ц.Тунгаа

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.