| |
Видео
Шинэ мэдээ
МАН сонгуулд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө
МАН-ын М.Энхболд тэргүүтэй удирдлагууд 2016 оны сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор илэрхийлж өргөдлөө өнөөдөр СЕХ-нд өглөө. Мөн энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд "МАН УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн юм.
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн албан ёсны хүсэлтийг СЕХ хүлээн авч байна. Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой.
Сонгуулийн ерөнхий хороо энэ бямба, ням гаригт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянах юм байна. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж.
ЧОЙ