| |
Ш.Төмөрсүх: Хууль зөрчсөн Н.Энхбаяр болон МАХН-ыг СЕХ-нд шалгуулахаар өглөө
Иргэн Ш.Төмөрсүх МАХН болон намын дарга Н.Энхбаярыг сонгуулийн ерөнхий хороонд шалгуулахаар хүсэлтэй өгч байгаа аж. Учир нь "МАХН эрх чөлөөний талбайд иргэдийн гарын үсэг цуглуулан илтэд сонгуулийн санал татах зорилгоор ил далд байдлаар сонгуулийн суртчилгаа хийж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.1, 70.5.2-г тус тус зөрчиж байна. Үүгээр барахгүй Тус нам нь нэр дэвшигчдээ тодууралахдаа хуульд заасан хугацаандаа амжиж зарлаж чадаагүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 129.1.4 дэх, 129.1.5 дахь заалтын нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна. Иймээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтанд хамааруулан шалгаж өгнө үү" гэж ээ.
Мөн үүнтэй зэрэгцэн өмгөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэн Сонгуулийн ерөнхий хороонд нэрийг нь хасуулж өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна.