|
Видео

Шинэ мэдээ

О.Баасанхүү: Ордны хажуугийн эмнэлгийн байрны грашийг шорон болгон өөрчлөхөд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан

О.Баасанхүү: Ордны хажуугийн эмнэлгийн байрны грашийг шорон болгон өөрчлөхөд 1.2 тэрбум төгрөг зарцуулсанУИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын ордны хажуугийн төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффис болгоход хамгийн их эсэргүүцсэн. Тиймдээ ч тус эмнэлгийн эмч, ажилчид эмнэлгээ оффис болгуулахгүйн тулд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж байсан юм. Тэгвэл Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь ашиглах шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцжээ.

 

Гэтэл эмнэлгийн байрны грашийг хүмүүсийг байцаах, хориход зориулан шорон болгон зассан байжээ. Уг шоронгийн засварыг хийхэд 1.2 тэрбум зарцуулсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллээ. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол нилээд том асуудал үүсгэнэ. Ардчилал, хүний эрх чөлөө ярьдаг Х.Тэмүүжин сайд Засгийн газрынхаа ордны хажуугийн барилгын оффисын грашийг шорон болгож улсын их мөнгөөр тохижуулсан нь батлагдвал дуулианы эзэн болно. Уг шоронг хэнд зориулж барьсан бэ? Засварын мөнгө хаанаас гарсан? Манайх шиг Засгийн газрынхаа хажуу талд шоронтой улс дэлхийд бий юу гээд асуудал хөвөрнө дөө. Энэ талаар удахгүй О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийх гэнэ. Зөрүүлээд Х.Тэмүүжин гишүүн ч тайлбар хийх биз.

Б.Золбоо uls

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler