|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


Эрүүл Мэндийн Яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. /2020.07.16/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү"7-р сарын 15-нд 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна.

 

Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 143 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Монголд батлагдсан 261 тохиолдлоос, эдгэрсэн 209 хүн байна. 52 хүн эмчилгээнд байгаагаас нэг нь хүндэвтэр байна."
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 13,659,000 хүн өвчилж, 595,000 хүн эндсэн байна. 7.9 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д 60,000, Бразилд 39,000, Энэтхэгт 24,000 хүн шинээр халдвар авсан байна. Халдварын тархалт улам эрчимжсээр байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.

 

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,422 хүн шинээр халдвар авч, 156 хүн эндсэн. Манай хил залгаа бүс нутгууд тэр дундаа Эрхүү хотод халдвар эрчимтэй нэмэгдлээ.

Манай улсын хувьд өчигдөр 468 хүн шинээр ажиглалтад орж, 269 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо 3,006 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадын гурван орноос таван иргэн маань холбогдож, зөвлөмж авсан" гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler