|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-ын дуудлагыг БНАСАУ үл тоожээ

БНСУ-ын дуудлагыг БНАСАУ үл тоожээ

 


СӨҮЛ. /TASS/. Кэсон хот дахь хоёр Солонгосын харилцаа холбооны асуудал эрхэлсэн газарт БНСУ-ын төлөөлөгчид утсаар өгсөн дуудлагыг БНАСАУ үл тоосон тухай Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

"Өнөөдөр өглөө бид БНАСАУ-тай холбоо барихыг оролдсон боловч бидний дуудлаганд хариу өгөөгүй. Ийм зүйл анх удаа тохиож байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Өмнө нь талууд холбоог шалгах, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор өдөр бүр холбоо барьдаг байсан аж.  

БНСУ ухуулах хуудас тарааж байгаагийн хариуд Кэсон хот дахь харилцаа холбооны асуудал эрхэлсэн газрыг хаах боломжийг авч хэлэлцэхийг зорьж байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид 6 дугаар сарын 5-нд мэдэгджээ. Харин хоёр Солонгосын харилцаа холбооны шугам хэвийн ажиллаж байсан тухай Үндэстнээ нэгтгэх яам баасан гарагт мэдэгдсэн байна

Солонгос хоорондын харилцаа холбооны асуудал эрхэлсэн газрыг хилийн Кэсон хотод 2018 оны 9 дүгээр сард нээжээ. Хоёр Солонгосыг байнгын харилцаа холбоотой байлгах, солилцоог нэмэгдүүлэхэд энэ газрын үйл ажиллагаа чиглэгддэг байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler