|
Видео

Шинэ мэдээ

Амиа алдсан өнгөт арьст залуугийн дүү ард иргэдийг тайвширхыг хүсчээ

 

Амиа алдсан өнгөт арьст залуугийн дүү ард иргэдийг тайвширхыг хүсчээ

 

Жорж Флойд хэмээх хар арьст залуу нь өнгөрөгч тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеполис хотод цаг бусаар амиа алдсан. Түүнийг саатуулсан цагдаа Дерек Чаувин хүзүүн дээр нь найман минут орчим өвдөглөн сууснаас амь насанд нь хүрсэн билээ. Жорж Флойд амьсгал хураахаас өмнө "Би амьсгалж чадахгүй байна” хэмээн олон дахин давтаж хэлсэн нь гэрчүүдийн гар утасны бичлэгт буусан байдаг. Ингэснээр Америкт эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар өрнөж, эмх замбараагүй байдал газар аваад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор талийгчийн төрсөн дүү Терренс Флойд ахынх нь үхлээс үүдэлтэйгээр орон даяар дэгдсэн эмх замбараагүй байдлыг шүүмжлэв. Энэ талаар Regnum агентлаг дамжуулсан байна. 

Тэрбээр, "Хотоо битгий сүйтгэ, энэ бүхэн хэнд ч хэрэггүй. Флойдын гэр бүлийнхэн ийм зүйл хийхгүй байхад та нар яагаад ийм зүйл хийж байгаа юм? Түүний гэр бүл нь үүнийг даван туулахаар хичээж, шударга ёсыг өөр замаар хайх гэж байхад та нар яагаад нийгмээ сүйдлэж байгаа юм? Та нар энэ бүхнийг дуусгаад эргээд харахад, бүх зүйлийг та нар нураасан гэдгээ олж харна. Амьдралаа чи өөрөө л нураачихлаа гэсэн үг. Тиймээс одоо зүгээр л тайвшир. Шударга ёс тогтоно. Ах минь энх тайвныг эрхэмлэгч байсан, тэр амьд байсан бол ийм зүйлийг харахыг хүсэхгүй" хэмээжээ.

Дашрамд дурьдахад, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер Жорж Флойдын оршуулгын зардлыг даахаар болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler