|
Видео

Шинэ мэдээ

Өнгөт арьст эрийг хөнөөсөн Миннеаполис хотод онц байдал зарлалаа

Өнгөт арьст эрийг хөнөөсөн Миннеаполис хотод онц байдал зарлалаа

 


Цагдаа нар зэвсэггүй өнгөт арьст Жорж Флойдыг сэжигтэн хэмээн баривчилж байхдаа хүзүүн дээр нь хэт чанга, удаан өвдөглөснөөс болж амийг нь хөнөөсөн хэрэг энэ долоо хоногт гарсан. Уг хэрэгтэйгээр холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжлээд байгаа юм. 

Миннеаполис хотод эсэргүүцлийн үйл явц хяналтаас гарч, зарим жагсагчид хэд хэдэн дэлгүүрийн цонх, хаалгыг эвдэн орж, барааг нь тоносон хэрэг гарсан. Иймд тус мужийн нийслэл захирагч Брайн Кэмп онц байдал зарлаж, Үндэсний Гвардын 500 орчим цэргийг нэмэлтээр байрлуулахаар болжээ. 

 

Өнгөт арьст эрийг үхэлд хүргэсэн цагдаагийн офицер Дерек Шовины эхнэр ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Офицерын эхнэр нөхрөөсөө салах хүсэлтээ ч байгаагаа дуулгаж, өргөдлөө өгчээ. Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Африк гаралтай америкчуудын эрхийн төлөө тэмцэгч агсан Мартин Лютер Кингийн охин Бернис Кинг хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж болохгүйг онцлон анхааруулж, уриалга гаргасан байна. 
 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler