| |
Коронавируст халдварын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулсныг хүргэж байна.
Эцэг, эхчүүдэд:
- Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
- Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)
- Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
- Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
-Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
- Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
-Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
-Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
-Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам