|
Видео

Шинэ мэдээ

Сар шинээр 200 эх амаржжээ

Сар шинээр 200 эх амаржжээ

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна.Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ. 

 
Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжэээ. Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн эмч, холбогдох эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхдээ хүйтэнд гэрээс нь гаргахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа. Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа техникийн бүтэн байдлаа шалгах, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
 
Хэрэв ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч байна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд хоёрдугаар сарын 11 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд, хариуцлагатай жижүүрүүд томилон ажиллаж байна. 
montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler