|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Шуурхай: Бусдыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал хойшиллоо

 

Шуурхай: Бусдыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал хойшиллоо

 

 

 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд эхэлсэн ч нэг шүүгдэгчийн биеийн байдал тааруу тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан байна. 

 Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1,

35 дугаар зүйлийн 35.3,

36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,

мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар буруутган буй. 

Сануулахад, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал 2019 оны наймдугаар сард болсон ч Төв аймгийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. 

Б.Аз

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.