|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү бичлэгийн талаар юу хэлэв?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү бичлэгийн талаар юу хэлэв?

 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ж.Бадамжунай нарын бичлэг олон нийтэд цацагдаад байгаа.  Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү "100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ", мөн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг "БНСУ-ын Элчин сайдаар томилогдоогүйд бухимдаад байна. Хэрвээ томилогдсон бол мөнгө улам нэмэгдэх байлаа" зэргээр ярьжээ. Харин уг бичлэгийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиалд орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан.

Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улстөрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийх хэрэгтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэдхэн л байгууллага байгаа шүү дээ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Ард түмэн шударгаар сонголтоо хийх ёстой" гэжээ. 

Zuv.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.