|
Видео

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ: МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа.

 

 

ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ: МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа.

 

ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ:

МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон өөрийн үгэнд ордог, "бөлдөгддөг” хүмүүсээр МАНАН-г байгуулж, Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг байршуулсан.

 

Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр гол толгойлогч нь.

Би ойр хавийн хамаг хүмүүсээ шорон гяндангаар явуулсан хүний хувьд Монголын ард түмний төлөө хэлэхээс өөр аргагүй алга. Харин энэ бүхний хэрэгжүүлэгч нь Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан Ц.Зоригт. Ц.Зоригт шүүгч нь С.Зоригийн хэргийн нууц шүүх хуралдааныг даргалсан.

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өөрийнхөө дараа Ерөнхий прокуророор бас л өөрийн хүнээ тавьсан. Н.Ганболдыг Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар тавьсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Тагнуулын ерөнхий газрын дарга байсан.

Б.Хурцыг АТГ-ын орлогч даргаар тавьсан. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгосон. Ингэж хууль хүчний бүх байгууллага МАНАН-д үйлчилсэн.

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ:

Ц.Элбэгдож, М.Энхболд нар

Гардан гүйцэтгэгч хуулийн байгууллагын ажилтанууд:

-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт
-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав
-ТЕГ-ын дарга асан Б.Хурц
-Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан
-АТГ-ын дарга асан Н.Ганболд
-АТГ-ын дарга Х.Энхжаргал
-ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр

Бүлэглэлийн гишүүн улстөрчид:

-Хотын дарга асан Э.Бат-Үүл
-АН-ын дарга С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Э.Бат-Үүл бид хоёр бол найз. Бид хоёрын найзаас илүү улс эх орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл. Монголын нийгэмд маш их гай тарьсан. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас тэдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй...

/Хатуу мэдээ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler