| |
Д.Нямхүү: Шинээр 3 иргэн эдгэрч, нийт 24 өвчтөн эмнэлгээс гарсан байна
Манай улсад коронавирусийн шинэ тохиолдол илэрсэн эсэх, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хэрхэн байгаа талаар мэдээлэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. 19-20 настай оюутан, 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн байна. Өчигдөр 87 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д 43 хүнд хийснээс давтан шинжилгээгээр 4 хүнд ирлээ. Тэдгээр нь цэргийн сургуулийн оюутан ба нөгөө тохиолдол нь Орхон, Дархан-Уул аймагт илэрлээ.
Ингээд 140 тохиолдол батлагдаж 24 хүн эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар 120 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 1, дунд 91, хүндэвтэр 1 байна. Эмч, сувилагчид хувцсаа солихдоо халдвар авч байгаа учир камер нэмсэн" гэлээ.