|
Видео

Шинэ мэдээ

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран "Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаал, нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Хүүхэд багачууд зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр байдаг учраас дээрх байгууллагууд хүүхэд багачуудыг төлөөлөн эцэг эхчүүд, жолооч нарт хүүхэд багачуудын үгийг хүргэж, тэдний бодол санааг илэрхийлэхийг зорьжээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинCOVID-19халдвараас урьдчилан сэргийлж байгаа энэ үед нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа 700 гаруй хүүхдийн гутлаар төлөөлүүлэн энэхүү жагсаалыг зохион байгуулсан байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачууд гэртээ өнжиж, зарим нь хараа хяналтгүй үлдэж байгаа учраас эцэг эхчүүдэд хүүхэд багачууддаа анхаарал тавьж, хараа хяналтаа сулруулахгүй байхыг ч мөн энэхүү жагсаалаар сануулж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааны тухай бичлэг хийж, цахим орчинд сурталчлан түгээж байгаа ажээ.

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler