|
Видео

Шинэ мэдээ

САЙХАН МЭДЭЭ: Дахин нэг иргэн эдгэрч дараагийн хяналтад орлоо

ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг иргэн эдгэрч дараагийн хяналтын шатанд шилжлээ. Ингээд нийтдээ 15 хүн эдгэрч гарсан байна. Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Дахин хоёр хүн эдгэрч гарах дөхөж байна. Эдгээр хоёр иргэнээс 2-3 хоногт дахин давтан шинжилгээ хийж халдваргүй гэж гарсан тохиолдол ХӨСҮТ-ээс гарах болно. 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатор, Дархан-Уул аймгийн нэг лабораторд нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэв. 

Шууд үзэх:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler