| |
САЙХАН МЭДЭЭ: Дахин хоёр иргэн эдгэрч дараагийн хяналтад орлоо
Эрүү мэндийн яамныы цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
"Өнгөрсөн 24 цагын хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр иргэд эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжин орлоо. Тэдгээр иргэд 40 гаруй хоног эмчилгээнд байснаар дараагын шатны эмчилгээрүү шилжиж байгаа юм.
Манай улсад батлагдсан тохиолдол 40 болсон. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. Үлдсэн 283 хүнд нь халдвар илрээгүй. Мөн дээрх иргэдийн ойрын хавьталын хүмүүст шинжилгээ хийсэн байгаа. Халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн жолооч нарын болон Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн сорьцод халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ хийгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээг авч эхэлжээ.
Fact.mn