|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаа хоёр иргэний биеийн байдал хүнд байна

 

ХӨСҮТ: Коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаа хоёр иргэний биеийн байдал хүнд байна

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 215 оронд бүртгэгдэж, 3.8 сая гаруй хүн өвчилж,  264.000 хүн нас барсан байна. Харин 1.2 сая хүн эдгэрч, 2.2 сая хүн өвчлөн эмчлүүлж байна. Өвчлөл дэлхий дахинд тууштай буурахгүй байна. Манай улсын хувьд 41 тохиолдол батлагдсанаас 13 нь эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. 

Манай 119 утсанд 454 дуудлага ирсэн. 9 улсаас 30 гаруй монгол иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдэгийн заавар зөвлөгөө авсан" гэлээ. 

     ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 147 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6, нийт 95 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 21 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт байгаа 31 ачаа тээврийн жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй" гэв. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Нэг сэжигтэй тохиолдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод тусгаарлагдсан. Шинжилгээ нь өчигдөр гараад үүрээр ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байна. 

-Эмчлүүлж байгаа 28 иргэний биеийн байдал хэр байгаа вэ? 

-Тогтвортой, дунд байгаа. Харин хоёр иргэний биеийн байдал хүнд байна. 

-Нүүдлийн шувуудаар коронавирус халдварлах боломжтой юу? 

-Одоогоор нүүдлийн шувуудаар коронавирус халдварлана гэсэн мэдээлэл, судалгаа байхгүй. Харин гэрийн тэжээмэл амьтад тус өвчнөөр халдварлаж байгаа тохиолдол бий. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler