| |
ХӨСҮТ: Албанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочоос коронавирус илрээгүй
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 27-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 59 хүнд шинжилгээ давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Дараагийн тусгай үүргийн онгоцыг хүлээн авах ажлыг бэлдэж байна. Бэлтгэл ажил сайн байна. ДЭМБ-ын стандарт зарчимаар ажиллаж байна. Эмч нарын үндсэн стандарт тактик дээр үндэслэж, эмчилгээ хийж байна. Уламжлалт аргаар эдгээсэн зүйл байхгүй. Мэдлэг чадвараас илүү сэтгэл чухал юм. Франц иргэн өөрөө эмчээ солихыг хүсээгүй. Харин эмч өвчтөн хоёрын итгэлцэл дээр тулгуурлаж эмчилгээгээ хийсэн. Хамгийн чухал нь сэтгэл . Үүнэээс шалтгаалж эмчилгээний үр дүн өндөр гардаг" гэлээ.