![]() |
Видео
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүктэй "Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ..." хэмээн оруулжээ. Тодруулбал, прокурорын байгууллагаас түүнийг албадах хүсэлт шүүхэд хүргүүлж, өнөөдөр 15.00 цагаас шүүх хуралдаанд ирэхийг хүсчээ. Харин цаг тулгаж хэлсэн тул өөрөө оролцох боломжгүй, өмгөөлөгчөө оролцуулахаар болсон гэлээ.
Сануулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч УИХ-аас түүнийг чөлөөлөлгүй түр бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн тул тэрбээр гишүүн хэвээрээ байгаа юм.
