|
Видео

Шинэ мэдээ

ГХЯ: Дараагийн чартер нислэгийг Турк, БНЭУ руу хийхээр төлөвлөж байна

ГХЯ: Дараагийн чартер нислэгийг Турк, БНЭУ руу хийхээр төлөвлөж байна

 


 УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн гурван нислэгээр транзит, Сөүлд оршин сууж байгаа иргэд, Франкфуртээс Европт байгаа иргэдээ авч ирсэн. Тодруулбал, 28 улсаас 800 гаруй иргэнийг татан авсан байна. Мөн уг нислэгээр Монгол Улсад гацаж, эх нутаг руугаа буцаж чадахгүй байсан гадаадын 24 орны 132 иргэн нутаг буцах боломж олгон буцаасан. 

Хэдийгээр гурван нислэгээр 800 гаруй иргэнээ авч ирсэн ч цаана нь 35 орноос 10076 хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. УОК-ын шийдвэрийн дагуу дараагийн нислэгийг Турк, БНЭУ руу хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ руу дахин зайлшгүй нислэг хийх шаардлагатай байна. Түүнчлэн Зүүн өмнөд Азид гацсан иргэдийг хэрхэн яаж авч ирэх асуудлыг судалж байна" гэв. 

Б.Аз 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler