|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ-ын дарга Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуурыг эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй

ХӨСҮТ-ын дарга Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуурыг эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй

 


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Халдвар маш хурдацтай тархаж байна. ОХУ-д өвчлөл өмнөх сараас гурав дахин нэмэгдсэн байна. Ихэнх тохиолдлын өвчлөлийн ихэнх нь Москва хотын орчимд гарч байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм сайн бариагүйгээс өвчлөл тархаж байна. Энэ нь үргэжлэх, өөр бүс нутаг руу тархах магадлалтай байна. Энэ өдрүүдийг хамтдаа даван туулна. Гэртээ байж тусгаарлалтын дэглэмийг маш сайн барьж, зайнаас харьцмаар байна. 30 хувь нь шинж тэмдэггүй, балархай байгаа учраас энэ сарын хугацаанд эмнэлгээр явахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. 

БНХАУ-д 36 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.

Манайд зөөвөрлөгдөж батлагдсан 30 тохиолдол байгаагаас таван хүн эдгэсэн. Өнөөдрийн хувьд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн. 119 дугаарын утас 24 цагаар ажиллуулж байна. Ирж буй ихэнх дуудлага Сонгдо эмнэлэгтэй холбоотой дуудлага ирж байна. 

Сонгдо эмнлэлэгт хоёр хүнд түргэвчилсэн тестээр эерэг гарсан нь олон хүнийг сандаргалаа. Энэ тест бол уураг илрүүлдэг оношлуур. Манай хоёр хүн харшил, халдварын өвчтэй байсан учраас уураг нэмэх гарсан байна. Тиймээс манай иргэд дунд коронавирус байхгүй байна гэдгийн баталгаа болж байна гэж хэлж болохоор байна" гэв. 

ХӨСҮТ-ын дарга Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуурыг эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй


ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

"Түргэвчилсэн тестээр өмнө нь бас хуурамч дүн үзүүлж байсныг бид мэдээлж байсан. Энэхүү оношлуурыг зөвхөн тандалт судалгааны зориулалтаар ашиглаж байгаа. Түргэвчилсэн оношлуурыг эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй. Дараа нь ХӨСҮТ-д лабораторийн шинжилгээний эцсийн шийд гарч байж баталгаажуулах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүнд, тандалтын шугамаар хийсэн сорьцуудад вирус илрээгүй. ХӨСҮТ-д нийт 245 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler