|
Видео

Шинэ мэдээ

УОК: Эрээнд байгаа 50 иргэнээ маргааш өглөө авч ирнэ

УОК: Эрээнд байгаа 50 иргэнээ маргааш өглөө авч ирнэ

 


УОК өнөөдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Эрээнд манай улсын 50 иргэн байгаа. Аль өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо ирье гэдэг өргөдлөө гаргасаар байна. Эдгээр иргэнээ маргааш өглөө татаж авахаар боллоо. Ингэхдээ Эрээн, Замын-Үүдээр татаж авна. 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй. 0-4 насны 5 хүүхэд, 5-18 насны 3, 18-30 насны 17 хүн, 35-45 насны 18 хүн, 50 дээш насны зургаан хүн, өндөр настан 2 байна. Мөн гадаадад байгаа иргэддээ ямар нэг байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцсан" гэв. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Зөөвөрлөгдөж ирж байгаа халдварын тоо нэмэгдсээр байна. Тэгэхээр цаашдаа иргэдээ татаж авах ажиллагаа яаж явагдах вэ. Боломж бий юу? 

-Өнөөдрийн байдлаар 7000 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгсөн. Тусгаарлагдах байр, хангамж бүх зүйлээ харж байж, дараагийн нислэгээ товлоно. Өнөөдрийн нөхцөл байдалд дараагийн нислэг хэзээ хийгдэхийг хэлэх боломжгүй. 

-Гадаадад халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хэр байгаа вэ? 

-Нийт 9 иргэн байна. ЭСЯ-дууд ихэнхтэй нь холбоотой байгаа. Ихэнх гэсний учир нь барууны орнуудад байгаа иргэд өөрсдийнхөө талаарх мэдээллийг ЭСЯ-нд өгөхөөс татгалзаад байгаа. Тиймээс монгол иргэн байгаа гэсэн мэдээллээс өөр мэдээлэлгүй байна. Хувь хүний асуудал учраас лавлаж болохгүй байна. Гэхдээ бүгдийнх нь биеийн байдал тогтвортой байгаа гэсэн мэдээлэл байна. 

-Дараагийн нислэгийг хаашаа хийх вэ? 

-Яг тийшээ, ийшээ гэсэн товлосон зүйл байхгүй. Гэхдээ нислэг үйлддэг газрууд руугаа л товлоно. Хангалттай хугацаанд бүртгэл явуулж зарлана. Транзит хийх хүмүүстээ боломж олгоно. Хэзээ хийгдэхийг УОК-оос тухайн үед нь мэдээлнэ. 

-Виз нь дууссан иргэдийг асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Энэ асуудал бүх улс оронд тулгараад байна. Манай улсад хүртэл виз нь дууссан гадаадын иргэд байна. Гэхдээ ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулаагүй байна. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар,

-Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ. 

-Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно. 

-Онцгой нөхцөл үүсэж гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler