| |
Видео
Шинэ мэдээ
Монголд 68 давхар барилга баригдана
УИХ-ын гишүүн Б.Наранхүү Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талбайд хотын хамгийн өндөр барилгыг барих тухай мэдээлэл гарсан. Тэгвэл эрхэм гишүүн тэрхүү төслөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулжээ. Тэрээр Монгол, Японы бизнес форумд оролцож байгаа бөгөөд энэ үеэр 68 давхар цамхаг барих төслөө Ерөнхийлөгчид танилцуулсан байна.
68 давхар буюу 250 метр өндөр энэхүү цамхагийг "Мон Уран" компани Японы "Никкен Сэккэй" группээр бариулахаар өнгөрсөн гуравдугаар сард гэрээ үзэглэжээ. Улаанбаатарын хамгийн өндөр барилга, байгууламж болж баригдах энэхүү цамхагт орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай барих юм байна. Энэхүү төсөл энэ онд эхлэх бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусахаар төлөвлөгджээ.