| |
Ерөнхий сайдын “Хаан жимс” амралт ариун Туулыг ингэж бохирдуулж байна
Туул голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Туул голыг хэрхэн хамгаалах, урсацыг нь нэмэгдүүлж, бохирдлыг бууруулах талаар асуудал хүчтэй яригдах болсон. Улмаар улаанбаатарчууд ундны усгүй болох дөхөөд байгаа энэ үед Туул голын эхийг Ерөнхий сайдын "Хаан жимс” нэртэй тансаг амралтын газар аймшигтайгаар бохирдуулж байна. Тус амралтын газрын бага оврын цэвэрлэх байгууламж зурагт байгаачлан хоолойгоор дамжуулан бохироо Туулд асгадаг байгаа юм. Уг нь ариун Туулд хаяа дэрлэн цэвэрлэх байгууламж байх нь битгий хэл Амралтын газар ч байх учиргүй. Туул голын эрэгт 50-200 метр зайг хэд хэдэн хамгаалалтын бүсэд хамааруулдаг. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн албан тушаалаараа энэ бүх хамгаалалтыг цөмлөн өөрийн амралтын газраа товхинуулж гайхуулж сууна.
Хуулиар хамгаалсан голын салаа, эрэг, орчимд Туулыг бохирдуулагч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тухай харъяа дүүргийн мэргэжлийн хяналтынхан асуудал дэвшүүлж байсан боловч "Хаан жимс” үйл ажиллагаагаа явуулсаар л … Бодвол өндөр албан тушаалын сүрэнд дарагдаа байлгүй. Үйл явдлыг хөөж үзвэл анх энэ хэсэг газрын Ерөнхий сайд чацаргана тарих нэрийдлээр авсан ч аялал жуулчлалын аж ахуйн үйл ажиллагаа явуулж мөнгө олох хэрэгслээ болгожээ.
Энэ газар нь Дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг. Улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж бөгөөд бохирдож болохгүй, өндөр хамгаалалтай байх учиртай бүс гэнэ. Үүгээр зогсохгүй "Хаан жимс” амралтын газар нарийн голын эргийг түрж, урсацыг нь багасгахад нөлөөлсөн тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.Нэг гэр нь хоногийн 150,000 төгрөгийн үнэтэй тун ч өндөр зэрэглэлийн амралтын газрын хууль зөрчсөн энэ байдлыг мэргэжлийнхэн мэддэг ч шаардлага тавьж зүрхэлдэггүй, шаардлага тавьчихвал хоолноосоо салж, ажилгүй болохын айдастай байдаг гэнэ лээ.