|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэллээ

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэллээ

 


МОСКВА. /RIA Novosti/. Даваа гарагт ханш нь унаад байсан  "Brent” болон "WTI” маркийн нефтийн үнэ 5 гаруй хувиар өссөнийг арилжааны мэдээлэл харуулжээ.

Даваа гаргийн арилжааны явцад "Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 12 гаруй хувиар буурч, 30 ам.доллароос доошилж, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн нефтийн үнэ 10 хувиар унасан байна.

Улаанбаатарын цагаар 9 цаг 02 минутын байдлаар "Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 5.23 хувиар өсөж, нэг торх нь 31.17 ам.доллар болсон бол "WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 5.10 хувиар өсөж, нэг торх нь 30.48 ам.долларт хүрчээ.

Нефтийн үнийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд коронавирусний цар тахлаас үүдэлтэй дэлхийн хөрөнгийн биржүүдийн тогтворгүй байдал нөлөөлж байна. Улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дэлхийн эдийн засаг болон нефть олборлолтын салбарт хямрал үүсэхээс сэргийлж чадахгүй гэх болгоомжлол нефть арилжаалагчдын дунд үүссэн байна.  "ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо бууруулах хэлэлцээрийг сунгах асуудлаар тохиролцож чадаагүй юм.

Даваа гарагт шилжих шөнө АНУ болон Японы Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шинэ арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Өмнө нь Хятад, Их Британи, евро бүсийн төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авсан билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler