|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Израилын Ерөнхий сайдын шинжилгээний хариу халдваргүй гарчээ

 


ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн коронавирусний шинжилгээний хариу "сөрөг” буюу халдваргүй гарсан гэж түүний ажлын албанаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр, Б.Нетаньяху болон түүнтэй ойр хавьтсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан ажээ. "Израилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 213 болсон" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр орой мэдээлсэн байна. 

Б.Нетаньяху 10-аас дээш хүн цуглахыг хориглосон талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд мэдэгдээд, кафе, зоогийн газар, кинотеатр болон бусад амралтын газрын үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгожээ. Тус улсад сургуулиудын сургалтыг хэдийн зогсоосон бөгөөд гадаадын орноос ирсэн бүх хүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлахыг шаардаж байгаа юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler